Page 22 - uerhel

Basic HTML Version

¯åðõýë
LOVE
ªÑªР¯ÅÈÉÍÕÍÈÉ ÑÝÒï¯Ë
22
НАДАД
ХЭЛЭЭЧ
Бид зөвхөн хүний эрх, хүүхдийн эрх,
эмэгтэйчүүдийн эрхийн талаар сонсож,
эрхээ шаардаж, эрхийнхээ төлөө тэмцэж,
үүргээ биелүүлж байснаас бэлгийн болон
нөхөн үржихүйн эрхийн талаар төдийлөн
ойлголт, мэдээлэл байдаггүй. Тэгвэл бид та
бүхэнд хүний эрхийн адил төрсөн цагаас
эхлэн үргэлжид хамт байх бэлгийн болон
нөхөн үржихүйн эрхийг яагаад чухал, яагаад
эдгээр эрхээ шаардах басхүү эдлэх ёстой
тухай мэдээлэл өгөхийг зорилоо.
Би...
*
болзмоор байна.
*
оролцмоор байна.
*
бэлгийн харьцаанд орохыг хүссэндээ
богино юбка өмсдөггүй.
*
эмнэлэгт үзүүлбэл намайг таньдаг хүмүүс
юу гэж бодох бол?
*
өөрийнхөөрөө баймаар байна.
*
найз охин/найз хөвгүүндээ бэлгийн
харилцааны талаар ярих санал
*
тавибал намайг гаж донтон гэх болов уу?
*
өөрийгөө эрсдлээс яаж хамгаалах вэ?
*
мэдмээр байна.
*
хэзээ жирэмсэлж болох вэ?
*
хариуцлагыг хэнээс шаардах вэ?
Найз минь чи өөрийн нас, хүйс, бэлгийн чиг
баримжаанаас үл хамааран өөрийн сэтгэлийг
татсан хэн нэгэндээ сэтгэлээ илчлэх, түүнийгээ
болзоонд урих эрхтэй. Үерхэнэ, хайрлана,
дурлана, болзоно гэдэг хүний амьдралын
хамгийн нандин харилцаа байдаг. Болзох үедээ
хүмүүс бие биенээ таньж, цаашид найзалж
нөхөрлөн сонголтоо хийдэг.
Мэдээж болзооны үед хосууд илэн далангүй
ярилцаж, ойлголцож, бие биенээ хүндлэн
харилцаж чадвал цаашдын харилцаанд сайнаар
нөлөөлж чаддаг.
Мөн хэзээ, хэнтэй болзох, дотно харилцаа
үүсгэх, өөрийн үзэл бодол болон бэлгийн чиг
баримжаагаа илэрхийлэх зэрэг нь таны нөхөн
үржихүйн эрх юм. Энгийн хэрнээ хамгийн чухал
эдгээр шийдвэр сонголтууд нь таньд ямар нэг
айдас түгшүүр, дарамт хавчлагыг авчрах ёсгүй
юм шүү.
БИ
БАЙНА.
БОЛЗМООР
Шийдвэр гаргах үйл явцад
оролцмоор, дуу хоолойгоо
өргөмөөр,
асуудлын
шийдлийг харж байгаагаа
илэрхийлмээр байдаг уу?
Гэтэл шийдвэр гаргах түвшний
хурал, уулзалт, санал авах
үйл явцад оролцох боломж
байхгүй биз гэж боддог
уу? Тэгвэл энэ бодолдоо
залруулга хийх цаг нь болжээ
найз минь. Чиний ирээдүйг
шийдэх шийдвэр бүрт чи
оролцох саналаа өгөх, дуу
хоолойгоо гаргах эрхтэй.
Энэ чиний нөхөн үржихүйн
эрхийн нэг хэсэг.
Ирээдүйн өөрчлөлтийг чи
өнөөдөр эхлүүлэх учраас
чиний оролцоо хаана ч чухал
басхүү үнэ цэнэтэй.
БИ
ОРОЛЦМООР
БАЙНА.
БИ
ӨӨРИЙНХӨӨРӨӨ
БАЙМААР БАЙНА.
Өөрийн хүсэл, сонирхол, бэлгийн чиг
баримжаа болон өөрийнхөө мэдэрч байгаа
зүйлээ илэрхийлэх нь хүн бүрт чөлөөтэй.
Бид үсний өнгө, нүдний өнгөө сонгож
төрдөггүйтэй адил бэлгийн чиг баримжаагаа ч
сонгох боломжгүй юм.
Хорвоогийн бүх зүйлийг мэдэх гэж
оролдохынхоо өмнө өөрийгөө таних хэрэгтэй
гэдэг. Хэн нэгэн өөрийгөө таньж мэдэж, дотоод
сэтгэлээ сонсож түүнийгээ илэрхийлсэнийхээ
төлөө ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Мөн
өөрийн жендэрийн шинж чанарын сонголтоо
илэрхийлсэн хүйс, эсхүл жендэрийн өвөрмөц
шинж чанараа харуулсан баримт бичгээ
үзүүлсэнээрээ гадуурхагдах ёсгүй.
Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, бусдаар хүлээн
зөвшөөрүүлэх гэдэг амаргүй даваа байдаг.
Гэхдээ бүхий л сайн сайхан зүйлс ирээдүйд
хүлээж байдаг гэдгийг санаарай.
БИ МЭДМЭЭР БАЙНА.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл
мэндийн боловсрол нь хүн бүр иргэн
хүнийхээ хувьд хувийн, олон нийтийн, улс
төрийн талбарт эрхээ эдлэхэд нь туслах
учир сургалт, мэдээлэл мэтээр биш
боловсрол болгон хүртэх эрхтэй.
Залуус – хөгжлийн хурдасгуур байдаг.
Энэ ч утгаараа залуу хүн бүр хариуцлагатай
байж эрүүл мэндээ эрхэмлэх нь чухал.
Залуучууд бэлгийн эрүүл мэндийн
талаар зөв мэдээлэл авснаар бэлгийн
амьдралынхаа талаар чөлөөтэй сонголт
хийх, шийдвэр гаргах ур чадварт суралцах
юм.
БИ БЭЛГИЙН
ХАРИЛЦААНД
ОРОХЫГ ХҮССЭНДЭЭ
БОГИНО ЮБКА
ӨМСДӨГГҮЙ.
Хэн нэгний хувцаслалт, биеэ авч яваа байдал нь хэзээ
ч бэлгийн харьцаанд орохыг урин дуудсан, бэлгийн
сэдэлт төрүүлсэн гэх буруутгалд өртөх ёсгүй. Хувцаслалт
гэдэг тухайн хүний загварын чиг хандлагыг илэрхийлж
байгаагаас бус, бэлгийн дур хүслийн илэрхийлэл биш.
Иймээс найз минь чи өөрийн хувцаслалт болоод
бэлгийн амьдралын сонголтоосоо шалтгаалан ямар
нэг албадлага, дарамтанд орох, хүчирхийлэлд өртөх
ёсгүй юм шүү. Чи аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
БИ НАЙЗ
ОХИН - НАЙЗ
ХӨВГҮҮНДЭЭ
БЭЛГИЙН
ХАРИЛЦААНЫ ТАЛААР
ЯРИХ
САНАЛ ТАВЬБАЛ НАМАЙГ
ГАЖ ДОНТОН
ГЭХ БОЛОВ УУ?
Өөрийгөө болон хосоо аливаа эрсдэлээс хамгаалах
мөн асуудлын гарцыг олох хамгийн зөв шийдэл
нь ярилцах юм. Хүн бүр хүний эрх болон
бэлгийн амьдралын эрхийнхээ талаар
мэдээлэл хайх, хүлээн авах, дамжуулах
эрхтэй ба ингэхдээ мөн бусдын эрх
ашгийг хүндэтгэх үүрэгтэй. Эхэндээ
бэлгийн харилцааны талаар
чөлөөтэй ярилцахад бэрхшээлтэй
байвал үе тэнгийн сургагчид
болон эмнэлгээс зөвлөгөө авч
болно.
БИ ХЭЗЭЭ
ЖИРЭМСЭЛЖ
БОЛОХ ВЭ?
Та өөрийн жирэмслэлт, төрөлтийг зохицуулан нөхөн
үржихүйн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуй, аюулгүй
үр хөндөлтийн талаарх мэдээлэл авах, жирэмслэхээс
хамгаалах хүртээмжтэй бөгөөд боломжийн аргыг
сонгон хэрэглэх эрхтэй. Энэ бүхэн нь таны биеийн
онцлогт тохирсон аюулгүй байх хэрэгтэй. Энэ талаар
дэлгэрэнгүй мэдээллийг эрүүл мэндийн төв болон
эмнэлгээс авч болно.
Жирэмслэлт, төрөлт, хэзээ хэнтэй гэрлэх хэдэн
хүүхэдтэй болох зэрэг нь зөвхөн эмэгтэй
хүний асуудал биш бөгөөд эрэгтэй хүмүүс
ч бас үүнд хариуцлагатай хандаж хамтран
шийдвэр гаргах хэрэгтэй юм шүү.
БИ ЭМНЭЛЭГТ
ҮЗҮҮЛБЭЛ НАМАЙГ
ТАНЬДАГ ХҮМҮҮС
ЮУ ГЭЖ БОДОХ БОЛ?
Хувийн нууцыг хуулиар хамгаална
гэж хошигнол байдгийг санаж байна
уу? Яг түүнтэй адил найз минь чи
өөрийн хувийн нууц болох эмнэлгийн
бүртгэл, мэдээлэлтэй холбогдох нууцаа
хадгалуулах эрхтэй. Эмнэлэг болон
зөвлөгөө өгөх кабинетээр үйлчлүүлсэн
тохиолдолд таны хувийн нууц бүрэн
хамгаалагдах ёстой.
Хэрвээ таны хувийн нууцад хэн нэгэн дур
зоргоороо оролцсон тохиолдолд хуулийн
арга хэмжээ авахуулах боломжтой.
БИ ӨӨРИЙГӨӨ
ЭРСДЛЭЭС
ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар
арга байдаг бол тэр бүхэн нь надад
тохирох болов уу? гэх мэт олон
асуултууд эргэлдэж байна уу?
Тэгвэл хүн бүр бэлгийн эрүүл
мэндийн талаар мэдээлэл авах,
шинжлэх
ухаанаар
батлагдсан
судалгаа, шинжилгээнд үндэслэсэн
дээд зэргийн чанартай үйлчилгээнд
хүртээмжтэйгээр хамрагдах эрхтэй
басхүү эдгээр үйлчилгээг шаардах
эрхтэй.
Таны
орон
зайн
байршил,
харьяаллаас үл харгалзан өөрийн
эрүүл мэндэд хамааралтай шинжлэх
ухааны ололт дэвшлээс хүртэж,
эрүүл
мэндийн
үйлчилгээнд
хамрагдах эрхтэй. Ингэхдээ үе
тэнгийн сургагчид болон эмнэлгийн
ажилтнуудаар дамжуулан шаардах
боломжтой юм шүү.
БИ
ХАРИУЦЛАГЫГ
ХЭНЭЭС ШААРДАХ ВЭ?
Бэлгийн амьдралын болон нөхөн
үржихүйн эрхээ эдлэх боломж
өгөөгүй, эрхийг нь зөрчсөн
тохиолдолд та шаардах эрхтэй. Хүн
бүрийн хувьд бэлгийн амьдралын
эрх
хүлээн
зөвшөөрөгдсөн
байхаас гадна эрх бүхий
байгууллагаас
үр
дүнтэй,
тохирсон,
хүртээмжтэй
хамгаалалтыг авах эрхтэй.
Энэхүү
хамгаалалтанд
бэлгийн амьдралын эрх
хэрхэн хэрэгжиж байгаад
хяналт тавихын зэрэгцээ
зөрчигдсөн тохиолдолд
хохирлыг нэхэмжлэх эрх
ч ялгаагүй хамаарна.
Төр, засаг нь хүн
бүрийн
бэлгийн
амьдралын
эрхийг
б а т а л г а а ж у у л а х а а с
гадна хэрэгжүүлэх үүрэг
хариуцлага хүлээнэ.
Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооноос баталсан Бэлгийн ба нөхөн
үржихүйн эрүүл мэндийн 10 эрхийг танилцуулж байна.
Хүйс, бэлгийн амьдрал,
жендэрт суурилан бүх
хэлбэрийн
ялгаварлан
гадуурхалтаас ангид, тэгш
эрхтэй байж, хуулиар ижил
түвшинд хамгаалагдах...
Бэлгийн амьдрал, хүйс,
жендэрээс үл хамааран хүн
бүр оролцоотой байх...
Хүн бүр бие махбодын
халдашгүй, бүрэн бүтэн
байдлаа
хамгаалж,
аюулгүй, эрх чөлөөтэй
амьдрах ...
Халдашгүй байх эрх/
Хувийн нууцаа хадгалуулах
...
Хүн бүр бие даасан
байдлаа хангах болон
хуулийн өмнө хүлээн
зөвшөөрөгдөх...
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон эвлэлдэн нэгдэх...
Эрүүл амьдрах болон шинжлэх ухааны хөгжил дэвшлээс хүртэх...
Мэдээлэл авч, сурч боловсрох ...
Гэр бүлээ төлөвлөх, хайх, гэрлэхээс үл хамааран хүүхэдтэй болох эсэх
болон гэр бүлтэй болох эсэхээ сонгох ...
Хариуцлага тооцуулах, хохирлоо нөхөн төлүүлэх эрх/ Нэр төрөө
сэргээлгэх эрхтэй.
Монгол улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10-р
хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 5-р хороо,
89/3-р байр 2 давхарт
Утас/факс: 70183514
website: www.mfwa.mn
www.ypeer.mn
e-mail: ypeer.mongolia@gmail
http://youtube.com/theypeer
http://www.facebook.com/theypeer
http://twitter.com/theypeer